Танин мэдэхүй

Unplug Future гэж юу вэ?

“Unplug Future” –Хүүхэд бол тогтвортой хөгжил, тогтвортой ирээдүйн суурь!

Монголын эрчим хүчний салбарт Future Energy Leaders 2024 хөтөлбөрийн ачаар энэ санаагаа төсөл болгон, зургаан залуу инженер нэгэн зорилгын дор нэгдэж Unplug Future төслийг эхлүүлсэн. Бид Монголын бүх хүүхдүүдийг байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах сэтгэлтэй, ногоон ирээдүйн мэдлэгтэй, түүнийгээ дагаад хариуцлагатай хэрэглээний дадал зуршилтай болгохсон гэж хүсэн, зөвхөн энэ л тогтвортой хөгжлийн урт хугацааны суурь болж чадна гэдэг итгэн энэхүү төсөл эхэлсэн.

Дэлхийн олон олон орнууд яаж байгаль орчныг хамгаалах, эрчим хүч, усаа хэмнэх, хог хаягдал ангилах дадлуудыг нийгмээрээ хэрэгжүүлж, энгийн амьдралын хэв маягаа болгосоор байгаа юм бол гэж та нэг өөрөөсөө асуугаарай! Та магадгүй тоолж баршгүй нийгмийн асуудлууд, тэдгээрийн олон талт шийдлүүд, хүрэх арга замуудыг нэрлэж чадах байх. Харин бидний зүгээс “Хүүхэд, Хүүхдүүд бол тогтвортой хөгжил, тогтвортой ирээдүйн суурь!” гэх өнцгийг түгээмээр байна.

Unplug Future нь “Эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийн тухай түгээхээс эхэлье” гэж шийдэн 2024 онд нийт 5 ангийн 200 хүүхдүүдэд эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийн тухай хичээл орсон.

Улаанбаатар хотын 97-р сургуулийн 9-Д ангийн 40 сурагчдад эрчим хүчний суурь мэдлэг, эрчим хүчний хэмнэлтийн тухай сургалт орсон.

Мөн Unplug Future-ээс Ерөнхий Боловсролын Сургуулийн Хүүхдүүдийн дунд “Эрчим Хүчний Хэмнэлт” сэдэв дор Рийлс бичлэгийн уралдаан зарласан байгаа. Рийлс бүтээлийг хүлээн авах хугацаа 2024 оны 01 сарын 15-ний өдөр хүртэл, шагналт байруудыг 2025 оны 1 сарын 17-ний өдөр шалгаруулах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ линк-ээс авна уу.

Unplug Future талаар мэдээллийг энэ линк-ээс авна уу.

Таны хариу үйлдэл юу вэ?

Зөв, Гоё
12
Бахархмаар
11
Гайхмаар
1
Харамсалтай
0
Тэнэглэл
0

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн