Төсөл

“САЙНШАНД САЛХИН ПАРК” 55 МВТ-ЫН САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦ

Улаанбаатар хотоос 460 км алслагдмал Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо Сайншандын салхин цахилгаан станцыг байгуулсан. Сайншанд салхин парк ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд төслийн барилга угсралтын ажил 2017 оны 8-дугаар сард эхлэсэн. 

Сайншанд Салхин Парк төслийн салхин турбин тус бүр ойролцоо 2.2 МВт-ын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай 25 салхин трубинаас (салхин цахилгаан үүсгүүр) бүрдсэн  55 МВт-ын хүчин чадал бүхий Салхин цахилгаан станц барьж, Монгол улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн дэд бүтцийг тогтвортой сэргээгдэх эрчим хүч (СЭХ)- ний эх үүсвэрээр өргөжүүлэн, тэлэх зорилготой. “М Си Эс Интернэйшнл” ХХК , Монгол улсын гурав дахь салхин цахилгаан станцын төсөл болох уг төслийн хүрээнд дэд станцын болон удирдлагын барилгын барилга угсралт, Цахилгаан Дамжуулах Агаарын Шугамын (ЦДАШ) угсралтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгаан хэрэглээг хангах цэвэр эрчим хүчийг салхины хүчээр үйлдвэрлэж, дулааны цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс бий болох 222.2 мян.тн нүүрсхүчлийн хийг агаар мандалд ялгарахаас сэргийлж, 1.97 сая.м 3 цэвэр ус, 78,416 тонн нүүрсний хэрэглээг хэмнэж байгаа төдийгүй Монголын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 2020 он гэхэд 20%, 2030 он гэхэд 30%  хүргэх Засгийн газрын зорилтод бүрэн нийцэж байгаа болно.

Сайншанд салхин парк

Эх сурвалж: MRIA, MCSI

Таны хариу үйлдэл юу вэ?

Зөв, Гоё
1
Бахархмаар
0
Гайхмаар
0
Харамсалтай
0
Тэнэглэл
0

You may also like

More in:Төсөл

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн