
Хамгаалалтын зэрэг буюу IP (Ingress protection) гэдэг нь тоног төхөөрөмжийн хамгаалалтын зэргийг тодорхойлдог. Тухайн хамгаалалтын зэрэг нь IEC 60529– ийн шаардлыг бүрэн хангасан болно.
Хамгаалалтын зэргээс үүдэлтэй гаргасан алдаа нь хүний амь нас, эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй байдаг тул IP буюу хамгаалалтын зэргийг сайн мэдэх хэрэгтэй.
IP гэсэн код болон арын хоёр тоогоор тэмдэглэгдэнэ.
- Эхний тоо: Гадны биет болон тоос шороо нэвтэрхээс хамгаалах хамгаалалт
- Хоёр дахь тоо: Ус, чийгэнд нэвтрэхээс хамгаалсан хамгаалалт
Тайлбар: Тооны утга их байх тусам хамгаалалт нь өндөр гэсэн үг.
Эхний тоо:
IP | Товч тодорхойлолт | Хүчдэлтэй байгаа хэсэгт хүн шүргэх, хүрэлцэхээс сэргийлсэн хамгаалалт |
0 | Хамгаалалт байхгүй | Хамгаалалтгүй |
1 | 50 мм-ээс дээш диаметртэй хатуу биег нэвтрэх боломжгүй ба түүнчлэн хүчдэлтэй байгаа хэсэгт хүрэлцэх, шүргэлцэх боломжгүй байна. | Гарын гадна талаар хүрэлцэж болзошгүй |
2 | 12,5 мм-ээс дээш диаметртэй хатуу биет нэвтрэх боломжгүй. Гарын хуруу нь хүчдэлтэй хэсгээс хангалттай зайд алслагдсан байна. | Гарын хуруу |
3 | 2,5 мм-ээс дээш диаметртэй хатуу биет нэвтрэх боломжгүй. | Багаж хэрэгсэл |
4 | 1 мм-ээс дээш диаметртай хатуу биет нэвтрэх боломжгүй. | Утас |
5 | Бага хэмжээний тоос нэвтэрч болно. (Тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд саад болохооргүй хэмжээтэй) | Утас |
6 | Тоос нэвтрэх боломжийг бүрэн хаасан. | Утас |
Хоёр дахь тоо:
IP | Товч тодорхойлолт | Хүчдэлтэй байгаа хэсэгт хүн шүргэх, хүрэлцэхээс сэргийлсэн хамгаалалт |
0 | Хамгаалалт байхгүй | Хамгаалалтгүй |
1 | Эгц дусаж байгаа усны дуслаас хамгаална. Тоног төхөөрөмжийн хэвийн ажилд нөлөөлөхгүй хэмжээний бага хэмжээний ус нэвтэрч болно. | Эгц дусаж байгаа усны дусал |
2 | Босоо хавтгайд 15°С-ийн налуутай дусаж байгаа усны дуслаас хамгаална. Тоног төхөөрөмжийн хэвийн ажилд нөлөөлөхгүй хэмжээний бага хэмжээний ус нэвтэрч болно. | Босоо хавтгайд 15°С-ийн налуутай дусаж байгаа усны дусал |
3 | Босоо хавтгайд 60°С-ийн налуутай орж байгаа усны урсгалаас хамгаална. Тоног төхөөрөмжийн хэвийн ажилд нөлөөлөхгүй хэмжээний бага хэмжээний ус нэвтэрч болно. | Усны урсгал |
4 | Дурын чиглэлд үсэрсэн усны цацралтаас хамгаална. Тоног төхөөрөмжийн хэвийн ажилд нөлөөлөхгүй хэмжээний бага хэмжээний ус нэвтэрч болно. | Бүх чиглэл дэх усны үсэрсэн цацралт |
5 | Бага даралттай усны урсгалаас хамгаална. Тоног төхөөрөмжийн хэвийн ажилд нөлөөлөхгүй хэмжээний бага хэмжээний ус нэвтэрч болно. | Цоргоноос гоожиж байгаа сул даралттай усны урсгал |
6 | Өндөр даралттай усны урсгалаас хамгаална. Тоног төхөөрөмжийн хэвийн ажилд нөлөөлөхгүй хэмжээний бага хэмжээний ус нэвтэрч болно. | Бүх чиглэлд, цоргоноос гарч байгаа өндөр даралттай усны урсгал |
7 | 0,15-аас 1,00 м-ийн усны гүнд ус нэвтрэхээс хамгаалсан хамгаалалт. | Түр байлгаж болно |
8 | Усны гүнд урт хугацаагаар даралттай усанд байлгаж болно. | Удаан хугацаанд байлгаж болно |