Төсөл

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөл

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төсөлий зорилго:

Баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах, баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тохируулгын үүрэг гүйцэтгэх олон талын ач холбогдол бүхий 90 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий усан цахилгаан станцыг барьж байгуулан ашиглалтанд оруулна.

Баруун бүсийн 3 аймагт 264,000, 5 аймагт 390,000 хүн оршин суудаг. Баруун бүс нь эрчим хүчний хэрэглээнийхээ 78%-ийг ОХУ, БНХАУ-аас импортоор хангаж байна.Импортын эрчим хүч нь дотоодод үйлдвэрлэж буй /Дөргөний УЦС/ эрчим хүчнээс 5-6 дахин үнэтэй. Баруун бүсийн эрчим хүчний татааст улсаас жил  бүр 6-8 тэрбум төгрөг төлж байна. Баруун бүсийн нэгдсэн сүлжээний нийт хэрэглээний өсөлт 2008-2014 онд дунджаар 8-11% байна. Баруун бүс нь дотогшоо урсгалтай усны арвин их нөөцтэй ба ойрын жилүүдэд хөрөнгө оруулалт хийж ашиглахаар төлөвлөж байгаа Асгатын мөнгө, Хөшөөтийн коксжих нүүрс, Их нууруудын хотгорын нефть, Халзан бүргэдтэйн ховор металлын зэрэг уул уурхайн томоохон ордуудтай. Баруун бүсийн аймгуудад цементийн, гангийн, нефть, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байгуулагдахаар төлөвлөж байна.

Байршил:

  • Ховд хотоос 85 км,
  • Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км,
  • Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас 54 км, зайд орших Ховд гол дээрх Шижигтийн Хавцал юм

эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

“Эрдэнэбүрэнгийн УЦС” төсөл хэрэгжсэнээр:

  • Баруун аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч Эдийн засгийн үр өгөөжтэй, байгаль орчинд хор нөлөөгүй, сэргээгдэх эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж 100% дотоодын эх үүсвэрээр хангагдана.
  • Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний ойрын 10 жилийн нийт хэрэглээний өсөлтийг хангахуйц хүчин чадалтай болох.
  • Эрчим хүчний өөрийн өртгийг хямдруулах,
  • УЦС-ын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүсийг бий болгоно.Усан санд ихээхэн ус хуримтлагдснаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ.
  • Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт сумдад усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломж бүрдэнэ.
  • Хүлэмжийн хийг бууруулна. Жилд ойролцоогоор 756,6 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий /ойролцоогоор 1,3 сая тонн/-н ялгаралтыг бууруулна.
  • Бүсийн  хэмжээнд улсын төсвөөс авах татаасыг тэглэнэ.
  • Ажлын байр нэмэгдүүлнэ.
  • Баруун 5 аймгийн эрчим хүчний нэгдсэн систем бүрдэх нөхцөлийг бүрдүүлж, бүсэд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн горим тохируулгыг ханган ажиллах зэрэг үр ашигтай юм.
  1. Санхүүжүүлэгч байгууллага, орон – Бүгд Найрамдах Хятад ард улс
  2. Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/ – Бүгд Найрамдах Хятад ард улсын Экзим банкны хөнгөлөлттэй зээл
  3. Санхүүжилтийн дүн /үндсэн валют/ – 288,500,000 амдоллар
  4. Зээлийн санхүүжилт – 271,100,000 ам доллар
  5. Төсвийн санхүүжилт – 14,400,000 ам доллар
  6. Төсөл хэрэгжих хугацаа – 5 жил
  7. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага – Эрчим хүчний яам ЭБУЦСтанц Төсөл
  8. Төслийн статус – Төслийн статус

Эх сурвалж: Эрдэнэбүрэн УЦС

Таны хариу үйлдэл юу вэ?

Зөв, Гоё
1
Бахархмаар
0
Гайхмаар
0
Харамсалтай
0
Тэнэглэл
0

You may also like

More in:Төсөл

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн