| Аюулгүй зай | Хамгаалж байгаа барилга байгууламжийн дотор эсвэл гадна орших хоёр дамжуулагч элементүүдийн хооронд аюултай очлолт үүсэхгүй байх хамгийн бага зай. |
| Аюултай очлолт | Аянгын шууд ниргэлтээс үүдэлтэйгээр хамгаалж буй барилга байгууламж дотор үүсч байгаа зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн цахилалтын хэлбэр. |
| Аянгын шууд ниргэлт | Үүл цахилгаанжсаны улмаас үүлнээс газар уруу явагдах хийн ниргэлт бөгөөд ниргэлтийн үед хэдэн арван килоампераар хэмжигдэх аянгын гүйдлийн нэг ба хэд хэдэн импульс бий болно. |
| Аянга буух цэг | Аянгын гүйдлийн гол сувгуудын газрын гадаргуу болон газар дээрх барилга байгууламж, аянга зайлуулагчуудтай шүргэлцэн нийлж байгаа цэг. |
| Аянга зайлуулагчийн хамгаалах хүрээ | барилга байгууламжийг аянгын шууд ниргэлтээс хамгаалах бололцоотой хязгаарлагдсан орон зай. |
| Аянгын ниргэлтийн зөвшөөрөгдөх магадлал | Хамгаалж буй барилга байгууламжид шууд аянга буух зөвшөөрөгдөх Р магадлал. Хамгаалалтын найдваржилтыг 1 – Р гэж тодорхойлно. |
| Аянга хамгаалалтын төхөөрөмж | Аянгын үйлчлэлээс барилга байгууламжийг хамгаалах систем Энэ систем нь гадна ба дотор төхөөрөмжүүдээс бүрдэнэ. Зарим тохиолдолд аянга хамгаалалт нь зөвхөн гадна эсвэл зөвхөн дотор төхөөрөмжийг агуулж болно. |
| Аянгын шууд ниргэлтээс хамгаалах төхөөрөмж | Аянга хүлээн авах хэсэг, гүйдэл дамжуулах хэсэг, газардуулах төхөөрөмж гэсэн бүрдлүүдээс тогтсон иж бүрэн төхөөрөмж. |
| Аянгын хоёрдогч үйлчлэлээс хамгаалах төхөөрөмж | Аянгын ниргэлтийн үеийн цахилгаан ба соронзон орны үйлчлэлийг хязгаарлагч төхөөрөмж. |
| Аянга хүлээн авагч | Аянгын ниргэлтийн гол сувгийг татаж өөр дээрээ хүлээн авахад зориулагдсан аянга зайлуулагчийн үндсэн зангилаа хэсэг. |
| Гүйдэл зайлуулагч | Аянга хүлээн авагчаас газардуулах төхөөрөмж руу аянгын гүйдлийг чөлөөтэй дамжуулахад зориулагдсан аянга зайлуулагчийн үндсэн бүрдэл хэсэг. |
| Газардуулах төхөөрөмж | Газардуулагч электродууд болон тэдгээрийг холбосон газардуулгын дамжуулагчуудын иж бүрдэл. |
| Газардуулагч | Аянгын улмаас үүссэн их хэмжээний гүйдэл, гадаад хэт хүчдэлээс хамгаалах зориулалттай, газартай шууд харьцаж байгаа цахилгаан холбоо бүхий хоорондоо сайтар гагнагдаж холбогдсон электродуудын иж бүрдэл. Газардуулагчийг үндсэн ба зохиомол гэж газардуулагч гэж ангилна. |
| Газардуулгын хүрээ | Барилга байгууламжийг тойрон, газар дээгүүр эсвэл түүний суурь хэсгийг бүслүүрдэж гогцоо үүсгэж байрласан газардуулгын утасны иж бүрдэл. |
| Газардуулах төхөөрөмжийн эсэргүүцэл | Газардуулах төхөөрөмж дээрхи хүчдэлийг түүний газардлагын гүйдэлд харьцуулсан харьцаа. |
| Газардуулах төхөөрөмж дээрхи хүчдэл | Гүйдэл газардах үед газардуулах электродууд дээрх потенциал, газрын гадаргуугийн тэг потенциал бүхий хэсгүүдийн ялгавар хүчдэл. |
| Ганцаарчилсан аянга зайлуулагч | Нэг ширхэг шонт буюу хэцэн аянга зайлуулагч. |
| Дэд бүтцийн холболт хийцүүд | Хүчний кабель болон мэдээлэл холбооны кабелиуд, дулаан болон ус дамжуулах төмөр хоолойнууд, цахилгаан гүйдэл дамжуулах шинж чанартай шингэнүүдийг нэвтрүүлэх пластмассан хоолойнууд зэрэг хийцүүд. |
| Зохиомол газардуулагч | Хэвтээ болон босоо байрлалтайгааар зориуд газар зоож байрлуулсан дугуй огтлолтой, эсвэл туузан төмөр электродууд. |
| Потенциал тэгшитгэгч төхөөрөмж | Аянгын гүйдлээс үүдэлтэй газрын гадаргуу дээрх потенциалыг тэгшитгэх хамгаалалтын төхөөрөмж. |
| Тусдаа суурилагдсан аянга зайлуулагч | àянга хүлээн авах болон гүйдэл дамжуулах хэсгүүдийг хамгаалагдаж буй барилга байгууламжтай гүйдлийн шууд замаар холбохгүйгээр тусад нь байрлуулсан аянга зайлуулагч. |
| Үндсэн газардуулагч | Газарт гүн зоогдсон металл болон барилгын төмөр бетон хийц. |
| Хамгаалагдаж буй объект | Энэ зааврын дагуу аянгын шууд ниргэлтээс хамгаалагдаж байгаа барилга байгууламж болон тэдгээрийн хэсэг, орон зай. |
| Хоёрлосон аянга зайлуулагч | 1 ба түүнээс дээш шонт болон хэцэн аянга зайлуулагчид нийлэн нэг хамгаалах хүрээг үүсгэсэн аянга зайлуулагч. |
| Хоорондоо холбоотой металл арматур | Төмөр – бетон барилга байгууламжуудын өөр хоорондоо найдвартай цахилгаан холбоо бүхий металл арматурууд. |
| Хэт хүчдэлээс хамгаалах төхөөрөмж | Хамгаалагдаж буй объектийн элементүүдийн хооронд үүсэх хэт хүчдэлийг хязгаарлахад зориулагдсан төхөөрөмж; Тухайлбал: цэнэг шавхагч, хэт хүчдлийн шугаман бус хязгаарлагч болон бусад хамгаалах төхөөрөмжүүд. |
| Хамгаалж буй объект дээр тавигдсан аянга зайлуулагч | Аянга хүлээн авах болон гүйдэл дамжуулах хэсгүүдийг хамгаалагдаж буй барилга байгууламж эсвэл түүний их бие, гүйдэл дамжуулах хэсгүүдэд байрлуулж, аянгын гүйдэл нь барилга байгууламжаар дамжин өнгөрч болохоор угсарсан аянга зайлуулагч. |
Таны хариу үйлдэл юу вэ?
Зөв, Гоё
14
Бахархмаар
8
Гайхмаар
3
Харамсалтай
2
Тэнэглэл
1











