Нууцлалын бодлого

Mongrid.com-д зочлоосон хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдал нь манай сайтын хувьд маш чухал. Системийн мэдээллийн аюулгүй байдлын талаар хэрэглэгчдэд мэдээлэх зорилгоор энэхүү нууцлалын бодлого бэлтгэсэн болно.

Хэрэглэгчийн өгөгдлийн бүртгэл ба аюулгүй байдал
Та манай сайтад зочилсон бол хэрэглэгчдийн (Зочин) хувийн мэдээлэл бүртгэгдээгүй байх болно. Сайт дээр бүртгүүлсэн хэрэглэгчдийн (Гишүүн) ашиглалтын мэдээллийг өөрсдийн хэрэглээний тохиргоог тодорхойлох боломжтой сонголтоор хангах зорилгоор бүртгэнэ.

Системд бүртгэл үүсгэх явцад Гишүүнийн хуваалцсан мэдээллийн аюулгүй байдлыг Mongrid.com сайт хариуцна. Системд бүртгэгдсэн Гишүүнийн мэдээллийг шифрлэж, хадгалж, болзошгүй залилан, халдлагын аюулаас хамгаална.

Гишүүн системд бүртгүүлэхдээ үүсгэсэн дансны мэдээлэл, нууц үг зэрэг мэдээллүүд зөвхөн тухай хүнд харагдах   бөгөөд бусад хүн, байгууллагатай хуваалцах боломжгүй. Гишүүн энэ асуудалд хайхрамжгүй хандах бол буруутай үйлдлээ өөрөө хариуцна.

Хэрэглэгчийн өгөгдлийн мэдээллийг ашиглах
Зочин болон Гишүүнийн систем дээрх ашиглалтын өгөгдлийг хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, системийг сайжруулах зорилгоор лавлагаа болгон ашиглаж болно.

Хэрэглэгчийн мэдээллийг хуваалцах
Гишүүн сайтад гишүүнээр элсэх үедээ бүртгүүлэгдсэн “хэрэглэгчийн нэр” гэх мэт мэдээлэл (эсвэл холбогдох сошиал медиа хаяг) нь зөвхөн тухайн сайт дээр хуваалцах, сэтгэгдэл бичих зэрэг үед бүх хэрэглэгчдэд нээлттэй харагдана. Үүнээс гадна хэрэглэгчийн болон хэрэглээний өгөгдөл нь системд найдвартай хадгалагддаг.

НУУЦЛАЛЫН БОДЛОГЫГ ЗӨВШӨӨРӨХ
Моно грид цахим хуудсыг ашигласнаар манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. Хэрэв та хүлээн зөвшөөрөхгүй гэвэл цахим хуудсыг ашиглахгүй байх эрхтэй. Нөхцөл өөрчлөгдсөн огнооноос хойш хэрэглэгч цахим хуудас ашигласнаар нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Та бүхний санал, үнэлгээ, гомдлоо бидэнтэй хуваалцаж болно. Та санал, сэтгэгдлээ infomongrid@gmail.com хаягаар илгээх боломжтой .