Тоноглол

Дизель генераторын сонголт болон зураг төслийн үед анхаарах зүйлс

1. Дизель генераторын чадлыг тодорхой болгох

Хамгийн эхэнд дизель генераторын чадлыг тодорхой болгох. Нэгдүгээр зэргийн хэрэглэгч эсвэл тухай төслийн барилгын бүх  цахилгаан ачааллыг  хангах уу гэдгийг тодорхой болгох. Таны сонгосон чадлаас хамаарч дизель генераторын үнэ өөрчлөх (төслийн үнэ нэмэгдэнэ) тул аль болох тухайн төслийн чадал дээр нарийн ажиллах хэрэгтэй.

Нэмэлтээр дизель генераторын чадлыг сонгоход кВА болон кВт-г андуурч сонгох алдаа гардаг.

2. Дизель генераторын чадал болон төлөвийн сонголт

Хамгийн эхэнд чадлын сонголт дээр  Prime rating болон Standby rating  аль нэгийг сонгох. Prime rating < Standby rating байдаг. Дизель генераторыг prime rating-ээр сонговол  тасралтгүй ажиллах 12 цагийн 1 цагт сонгосон чадлаас  10% их ачаалалтайгаар ажиллах боломжтой. Нэг үгээр байнгын ажиллагаанд тохиромжтой. Хэрэв дизель генераторыг нөөц үүсгүүрт ашиглах гэж байгаа бол Standby rating чадлаар сонгохыг зөвлөж байна. Standby rating  дээр сонгосон чадлаас  их ачаалалтай ажиллах боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

3.Дизель генераторын байрлал болон ажиллах цагийг тодорхой болгох

Тухайн төслийн байрлалаас хамаарч дизель генераторыг гадаа эсвэл барилгын дотор байрлуулахыг сонгох. Мөн ББ болон БА-гийн инженерүүдтэй зөвшилцөх ёстой.

Ихэнх дизель генераторууд өөрийн түлшний саваар 8-10 цаг ажиллах боломжтой. Хэрэв тухай төслийн барилгад нөөц үүсгүүр буюу дизель генератор 12-24 цаг ажиллах ёстой гэдэг шаардлага байвал нэмэлтээр түлшний систем угсрах хэрэгтэй. Мөн том чадалтай дизель генераторууд өөр дээр түлшний сав байхгүй тул нэмэлтээр түлшний систем угсрах ажил гардаг.

4.Дизель генераторыг дотор угсрахад анхаарах зүйлс

  • Агаар орох, гарах хавхалга барилгын 1 талд байж болохгүй. Аль болох 2 талд байх ёстой.
  • Яндан дээр барилгаас гарч байгаа хэсгийг ББ болон БА-гийн зургийн дагуу зөвшилцөх ёстой. Үзэмж тал дээр анхаарах хэрэгтэй
  • Дизель генераторыг  барилгад оруулахад асуудалгүй байх ёстой. Орц гарц дараа засвар хийхэд гарц нь чөлөөтэй байх хэрэгтэй
  • Дизель генераторын гаралтын кабелийн трассын төлөвлөлтийг аль боломжийн газраар явуулах. Кабелийн тавиур эсвэл кабелийн суваг г.х
  • Дизель генераторыг дотор төлөвлөж байгаа бол дуу намсгагч заавал байх ёстой. Өрөөний dB 85dВ байх ёстой.
  • Нэмэлтээр түлшний сав хийх хэрэгтэй бол түлшний системийг  цахилгаан кабелаас тустай огтолцохгүйгээр төлөвлөх ёстой.
  • Түлшний савыг гаднаас цэнэглэх боломжтойгоор төлөвлөх

5.Дизель генераторыг гадаа угсрахад анхаарах зүйлс

  • Хамгийн боломжийн байршлыг тодорхой болгох
  • Дизель генератор хоёр талаас сервис хийх зайг хангалттай байлгах 50-1000мм
  • Байршлыг сонгохдоо бусад кабелийн суваг эсвэл орц, гарц уялдуулж сонгох
  • Төмөр хашаа эсвэл хашаагүй гэдгийг шийдэх
  • Дизель генератор халаагчтай байх ёстой
  • Underground танк буюу том түлшний сав ашиглах үед Шатахуун түгээг станцын дүрэм, стандартыг дагаж мөрдөнө.

дизель генераторын шийдэл болон угсралт дээр асуудал эсвэл мэдэхгүй зүйл гарвал Мэргэжлийн инженер болон байгууллагаас зөвлөгөө болон шийдэл авахыг зөвлөж байна.

Таны хариу үйлдэл юу вэ?

Зөв, Гоё
28
Бахархмаар
22
Гайхмаар
12
Харамсалтай
1
Тэнэглэл
1

You may also like

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн