
Кабелийн бүтцийг англи үсгэн тэмдэглэгээ
- XLPE – Зүймэл Полиэтилен тусгаарлага
- PVC– Поливинилхлоридны тусгаарлага
- STA– Ган туузан хуягтай
- SWA– Ган троссон хуягтай
- PE – Полиэтилен
- FR – Галд тэсвэртэй
- Cu – Зэс
- Al – Хөнгөн цагаан
Жишээ:
3*185mm2 Cu/XLPE/PVC/SWA/PE
Cu-Дамжуулагч судал XLPE-Судлын тусгаарлага PVC-Бүслүүрийн тусгаарлага SWA-Хуяг PE-Гадна бүрээ 3 – Судлын тоо (Core) 185 – Судлын хөндлөн огтлол (Conductor size)
Орос улсад үйлдвэрлэгдсэн кабелийн бүтцийн үсгэн тэмдэглэгээ
- А – Хөнгөн цагаан дамжуулагчтай
- В – Поливинилхлорид
- П – Полиэтилин
- ВГ – бүрээс нь нь поливинилхлорид пластик
- Пв – зүймэл полиэтилен / XLPE / тусгаарлагатай
- Р– резинин
- Рн –шатдаггүй резинин
- Внг – галд тэсвэртэй поливинилхлорид
- Пс – галд тэсвэртэй полиэтилин
- з – кабелийн бүтэцэд усыг хязгаарлах (ус шингээхгүй) элемент
- Бб – хуягласан
- Шп – бүрээс нь полиэтилен материалаар хийгдсэн бас давхар хуягтай
- Шв – бүрээс нь поливинилхлорид материалаар хийгдсэн, давхар пластик хуягтай
- П – бүрээс нь полиэтилена
- Пу – бүрээс нь полиэтилен бөгөөд зузааныг нэмэгдүүлсэн
- Ш – уурхайд зориулагдсан
- Т – Халуун оронд зориулагдсан
- М – Далайд буюу усанд зориулагдсан
- ХЛ – 400 С буюу хүйтэн газар зориулагдсан
- А – 600 С- с дээш буюу Арктика зориулагдсан
- В – тэмдэглэгээний хамгийн урд В байвал босоо байрлуулдаг
Жишээ:
А/Пв/П/2г/ 1*240mm2 – 10
А – Хөнгөн цагаан судал Пв – ЗПЭ тусгаарлага П – полиэтилен бүрээс 2г – Давхар битүүмжлэл 1 – Судлын тоо 240 – Судлын хөндлөн огтлол 10 – Хэвийн хүчдэл
Хятад улсад үйлдвэрлэгдсэн кабелийн бүтцийн үсгэн тэмдэглэгээ
- T– зэс дамжуулагчтай ( үсэг бичихгүй ч байж болно )
- L – хөнгөн цагаан дамжуулагчтай
- YJ – XLPE судлын тусгаарлагатай
- Y – Полиэтилен тусгаарлагатай
- V -Поливинилхлоридны тусгаарлагатай
Эхний тоо:
- 2 – ган туузан хуягтай
- 3 – нарийн ган утсан хуягтай
- 4 – бүдүүн ган утсан хуягтай
- 6 – давхар соронзон биш металаар хийсэн туузан хуягттай
- 7 – соронзон биш металаар хийсэн утсан хуягтай
2 дахь тоо:
- 2 – поливинилхлоридны гадна бүрхүүлтэй
- 3 – полиэтилен гадна бүрхүүлтэй
Кабелийн галд тэсвэртэй чанараар нь ангилах нь ABCD гэж 4 ангилсан байна. Энэ тэмдэглэгээ хамгийн урд талд бичигдэх ба цувралын код гэдэгт бичигдэнэ.
- ZA – галд тэсвэртэй А ангилал
- ZB – галд тэсвэртэй B ангилал
- ZC – галд тэсвэртэй C ангилал
- ZD – галд тэсвэртэй D ангилал
Жишээ:
ZA/YJ/L/Y/2/3 3*240mm2 – 8.7/10
ZA – Цувралын код YJ – Судлын тусгаарлага XLPE L – Хөнгөн цагаан дамжуулагчтай Y – Полиэтилен дотор бүрхүүлтэй 2– Ган туузан хуягтай 3– Полиэтилен гадна бүрхүүлтэй 3 – Судлын тоо 240 – Судлын хөндлөн огтлол 10 – Хэвийн хүчдэл