ОнолТоноглол

Хүчдэлээс хамгаалах төхөөрөмж эсвэл Цэнэг шавхагч гэж юу вэ? (SPD and SA)

Ерөнхий тодорхойлолт:

Хэт их хүчдэлээс хамгаалах төхөөрөмж (SPD) эсвэл Цэнэг шавхагч (SА) нь цахилгаан төхөрмжүүдийг хэт хүчдэлээс болон аянгын хамгаалалтаас хамгаалах төхөрөмж. Энэ төхөөрөмж нь ачааллын тэжээлийн хэлхээнд зэрэгцээ холбоно. Мөн цахилгаан хангамжийн сүлжээний бүх түвшинд ашиглах боломжтой. Хамгийн их түгээмэл хэрэглэгддэг бөгөөд хамгийн үр дүнтэй хэт хүчдэлийн хамгаалалтын төрөл.

Хэт их хүчдэлээс хамгаалах төхөөрөмж (SPD) эсвэл Цэнэг шавхагч (SА) сайн ойлгохын тулд доорх өгөгдлүүдийг  сайн мэдэх хэрэгтэй.

  • In : Номиналь шавхах гүйдэл (Nominal discharge current). 8/20 μs гүйдлийн урсгалын номиналь гүйдэл
  • Imax: Хамгийн их шавхах гүйдэл (Maximum discharge current) 8/20 μs гүйдлийн урсгалын хамгийн их гүйдэл Imax>In
  • Iimp: Импульс гүйдэл (Impulse current) 10/350 μs гүйдлийн урсгалын аянгын цохилтоос (Lighting strike) үүссэн гүйдэл
  • Un: Номиналь хувьсах гүйдэл (Nominal AC voltage)
  • Up: Хүчдэлийн хамгаалалтын түвшин (Voltage protection level).

Сurrent wave-н төрөл

IEC 61643-11 стандартаар хоёр төрлийн current wave буюу гүйдлийн урсгалыг авч үздэг.

  1. 10/350 μs шууд аянгын цохилтоос (Lighting strike) үүссэн гүйдлийн урсгал буюу current wave-г тодорхойлох долгион.
  • 10μс өсөх хугацаа (Rise time)
  • 350 μс хүчдэлийн шавхаг хугацаа (surge duration).

(10/350μs) – тэй Iimp байгаа бол Surge arrester(Lighting arrester) буюу Цэнэгч шавхагчыг  тодорхойлдог.

  1. 8/20 μs хэт хүчдэлээс хамгаалах (inlighting strike) үүссэн гүйдлийн урсгал буюу current wave-г тодорхойлох долгион.
  • 8 μс өсөх хугацаа (Rise time)
  • 20 μс хүчдэлийн өсөлтийн шавхаг хугацаа (surge duration).

(8/120μs)тэй I байгаа бол Surge protection device (SPD) буюу Хэт хүчдэлээс хамгаалах төхөөрөмж тодорхойлдог.

SPA болон SA-н TYPE төрөл

  • Type 1 буюу 1-р төрлийн үндсэн зорилго нь цахилгааны системийн тусгаарлагчийн түвшинг аянга цахилгаан эсвэл конденсаторын сэлгэн залгалтаас үүдэлтэй гадны өсөлтөөс хамгаалах явдал юм. (10/350 μs)
  • Type 2 буюу 2-р төрлийн үндсэн зорилго нь цахилгаан эрчим хүч, микропроцессорын мэдрэгчтэй ачааллыг цахилгааны үлдэгдэл эрчим хүч, моторын үүсгэсэн хүчдэл болон дотооддоо үүссэн бусад хүчдэлээс хамгаалах явдал юм. (8/20 μs)

SPA болон SA-н TYPE сонголтууд

Туpe-1 SPD Хамгаалагдсан тоног төхөөрөмжийн жишээ: Цахилгаан хуваарилах төхөөрөмж, хуваарилах самбар, Ерөнхий самбар ЕС, Оруулгын самбар ОС, UPS систем.

Type-1 SA SPD

Туpe2 SPD хамгаалагдсан тоног төхөөрөмжийн жишээ: Яаралтай тэжээлийн нөөц, хяналтын, давхарын самбар, хяналтын хайрцаг, унтраалга, генератор, компьютерийн сервер, барилгын удирдлагын систем, хамгаалалтын систем, HVAC, барилгын удирдлагын систем, галын дохиоллын самбар, хувилагч, утасны систем.

Type-2 SA SPD

Туpe3 SPD хамгаалагдсан тоног төхөөрөмжийн жишээ: Рентген,Эмнэлгийн багаж хэрэгсэл, Компьютерийн сервер, Цахилгаан шат, Зогсоолын гэрэлтүүлэг, Принтер, Холбооны систем, Мотор, Насос, Драйвер.

Type-3 SA SPD

Таны хариу үйлдэл юу вэ?

Зөв, Гоё
20
Бахархмаар
9
Гайхмаар
8
Харамсалтай
4
Тэнэглэл
0

You may also like

More in:Онол

1 Comment

  1. Амжилт. Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа.

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн