
Олон улсын газардуулгын системийн тэмдэглэгээнд үгийн эхний үсгийг ашигладаг.
- Эхний үсэг: Тэжээлийн эх үүсвэрийн газардуулга
- Хоёрдах үсэг: Тоноглолын ил хэсгүүдийг газардуулсан газардуулга
Эхний үсэг нь газартай харьцуулхад нейтрал ямар төлөв байдалд байх вэ гэдгийг харуулна:
- Т буюу Terra газардуулсан нейтраль, тэжээлийн эх үүсвэрийн нейтраль нь шууд газартай холбоотой
- I буюу Isolation тусгаарлагдсан нейтраль
Хоёрдахь үсэг – ил байгаа дамжуулагч хэсгүүдийн газартай харьцангуй төлөв байдал:
- Т – ил байгаа дамжуулагч хэсгүүд газардсан буюу ө.х. тэжээлийн эх үүсвэр болон цахилгаан тоног төхөөрөмжүүд нь тусдаа газардуулгатай,
- N буюу Neutral тэжээлийн эх үүсвэр нь газардуулгатай, харин хэрэглэгчдийн газардуулга нь зөвхөн PEN дамжуулагчаар газардуулгатай холбогдсон.
N үсгийн дараа орох үсэгнүүд нь ажлын нойлын болон хамгаалах нойлын дамжуулагчийн үүргийг нэг дамжуулагч эсвэл тус тусдаа дамжуулагч ашигласан эсэхийг тодорхойлно:
- С -(Combined) ажлын нойл болон хамгаалалтын нойлын дамжуулагчийн үүргийг нэг дамжуулагчинд гүйцэтгэж байгаа (PEN дамжуулагч).
- S – (Separated) ажлын нойл (N) ба хамгаалалтын нойл (PE) -ийн дамжуулагчууд нь тус тусдаа салгагдсан гэсэн үг.
Фазын бус дамжуулагчуудыг дараах байдлаар нэрлэнэ:
- N – ажлын нойлын (нейтралын) дамжуулагч
- РЕ -(Protective Earth) хамгаалалтын дамжуулагч (газардуулгын дамжуулагч, хамгаалалтын нойлын дамжуулагч, потенциал тэгшитгэх системийн хамгаалалтын дамжуулагч гэсэн утгатай.
- PEN – (Protective Earth and Neutral) ажлын нойлын болон хамгаалалтын нойлын хосолсон дамжуулагч гэсэн утгатай.
TN-C систем:
Хамгаалах нойлын дамжуулагч болон ажлын нойлын дамжуулагчийг түүний бүх уртын дагууд нэг дамжуулагчид хамтатгасан систем.

TN-C
TN-S систем:
Хамгаалах нойлын дамжуулагч болон ажлын нойлын дамжуулагчийг түүний бүх уртын дагууд салгасан систем.

TN-S
TN-C-S систем:
Хамгаалах нойлын дамжуулагч болон ажлын нойлын дамжуулагчийг нэг дамжуулагчид хамтатгасан үүргийг тэжээлийн үүсгүүрээс эхлэн түүний тодорхой нэг хэсэгт гүйцэтгэх систем.

TN-C-S
TT систем:
Тэжээлийн үүсгүүрийн саармаг цэгийг гүн газардуулсан, харин цахилгаан тоног төхөөрөмжийн дамжуулах ил хэсгийг үүсгүүрийн гүн газардуулсан саармаг цэгээс цахилгаан хамааралгүй байхаар газардуулгын байгууламжийн тусламжтайгаар газардуулсан систем.

TT
IT систем:
Тэжээлийн үүсгүүрийн саармаг цэгийг тусгаарласан буюу их эсэргүүцэлтэй багаж, төхөөрөмжөөр дайруулан газардуулсан, харин цахилгаан тоног төхөөрөмжийн дамжуулах ил хэсгүүд нь газардуулагдсан систем.

IT
Баярллаа . Гэхдээ. Нэг. Асуудал бна
Ямар асуудал бол?