Онол

MNS IEC 61439 стандарт

MNS IEC 61439 стандартын тодорхойлт.

MNS IEC 61439 стандарт нь Нам хүчдэлийн хуваарилах байгууламж болон удирдлагын тоноглолын иж бүрдэл гэсэн стандарт.

IEC 61439 стандартуудын цувралын холбогдох ИЖ БҮРДЛИЙН стандартын дагуу үйлдвэрлэгдсэн ИЖ БҮРДЛҮҮД нь ихэнх ажлын орчинд суурилуулахад тохиромжтой байдаг. ИЖ БҮРДЛҮҮДИЙН олон шинж чанаруудыг стандарт дотор бүрэн тодорхойлсон ба хэрэглэгчийн зүгээс нэмж тооцож үзэх зүйл байхгүй. Зарим тохиолдолд урьдчилан сонгосон нөхцөлийг стандарт дотор зааж, хэрэглэгч хэрэглээндээ тохируулж өөрчлөн сонгож болох бусад боломжит сонголтуудыг өгсөн байж болно. Бусад шинж чанаруудын хувьд стандарт дотор заасан сонголтуудын жагсаалтаас хэрэглэгч өөрөө сонгох шаардлагатай байж болно.

Монгол улсад;
  • Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн C/15 дугаар тушаалаар батлсан.
  • Энэ стандартыг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа.
  • Стандарт хэмжил зүй газраас  IEC 61439-0, IEC 61439-4, IEC 61439-6  стандартуудыг нэвтрүүлсэн байгаа.

IEC-61439  стандартын ангилал:
  1. IEC 61439-0 “Иж бүрдлийн техникийн нөхцөл тодорхойлох удирдамж”
  2. IEC 61439-1 “Ерөнхий дүрмүүд”
  3. IEC 61439-2 “Цахилгаан эрчим хүчний хуваарилах байгууламж болон удирдлагын тоноглолын иж бүрдэл” 
  4. IEC 61439-3 “Энгийн хүмүүс ажиллахад зориулсан түгээх самбар”
  5. IEC 61439-4 “Барилгын ажлын талбайд ашиглах иж бүрдэл (БТИБ)-д тавих тусгай шаардлагууд”
  6. IEC 61439-5 “Нийтийн сүлжээгээр цахилгаан эрчим хүч түгээхэд зориулагдсан иж бүрдэл”
  7. IEC 61439-6 “Битүү шинийн систем”
    IEC-61439  стандартын бүтэц:
  • Хамрах хүрээ
  • Норматив ишлэл
  • Нэр томьёо ба тодорхойлолт
  • Тэмдэг тэмдэглэгээ ба товчлол
  • Холбогдох хэсгийн үзүүлэлт
  • Мэдээлэл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Хийцийн шаардлага
  • Гүйцэтгэлийн шаардлага
  • Загварын баталгаажуулалт
  • Баталгаажуулалтын үе шат

 

 

 

 

Таны хариу үйлдэл юу вэ?

Зөв, Гоё
3
Бахархмаар
4
Гайхмаар
0
Харамсалтай
1
Тэнэглэл
0

You may also like

More in:Онол

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн