Онол

Сайн зураг төслийн инженер болох 10 зөвлөгөө.

  1. Норм, дүрмүүдийг уншиж, ойлгож, тогтоож байх.“Цахилгаан байгууламжийн дүрэм”- БД43-101-03, БД43-102-07, БД30-102-11 зэрэг гэх мэт норм дүрмүүдийг сайн унших. Мөн норм, дүрмүүдийн шинэчлэл, өөрчлөлтийн талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй Мэргэжлийн ном, товхимол уншиж байх хэрэгтэй.
  2. Чиний зурсан зураг, бусад хүмүүст ч мөн адил ойлгомжтой байх ёстой. Тийм болохоор зураг төсөл дээр байгаа шугам, үсэг, тоо бүхэн өөрийн үндэслэлтэй байх ёстой. Мөн эталон зургийг стандартууд болон MNS ISO 5457:2003, MNS ISO 3098-0:2004 зэрэг стандартуудыг судалж, стандартуудын дагуу зураг гаргах хэрэгтэй.
  3. Мэргэжлийн программуудыг ашиглах чадвараа сайжруулах. AutoCad, Dialux, Excel, Sketchup г.м өргөн ашигладаг программууд дээр хурдан ажиллах хэрэгтэй. Аль болох  shortcut keys-г ашиглах хэрэгтэй.Барилгын зураг төсөлд BIM дэмжигч программ болох Revit програмыг ашигласнаар 3D орчинд барилгын төслийг модель хийж барилга архитектур, барилга бүтэц болон бусад зургийн бүрдлүүдтэй хамтарч ажиллах, материалын түүвэр автоматаар гарах зэрэг олон давуу талуудыг бий болгосон.
  4. Зохион байгуулагдаж буй семинаруудад суух. МБЗТЗХ буюу Монголын Барилгын Зураг Төсөл Зохиогчдын Холбоо-ны семинар болон сургалтуудад  суух хэрэгтэй. Нэмэлтээр АВВ, ИЕК, Schneider зэрэг компаниуд байнгын семинар зохион байгуулж байдаг семинарт суух.
  5. Цахилгаантай холбоотой төрөл бүрийн хэвлэл, мэдээллийн эх үүсвэр уншиж байх хэрэгтэй. Монгол хэл дээр цөөн байдаг учраас гадаадын эх үүсвэрүүдийг судлах хэрэгтэй  мэдээж гадаад хэлний мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. “Хэлтэй бол хөлтэй” гэдэг шиг.
  6. Мэргэжил нэгтэй хүмүүстэй байнга харилцаж байх. Туршлагатай инженерүүдтэй хамт ажиллах, мэдэхгүй зүйл байвал асууж тодруулах.     
  7. Үйлдвэрлэгчийн каталогиудыг сайн судлах.Үйлдвэрлэгчийн каталог дээр тухай тоноглолын стандарт, ажиллах орчин, тоноглолуудын datasheet зэрэг бүх мэдээллүүд байдаг.
  8. Үйлдвэрлэгчийн инженерүүдтэй бүтээгдэхүүний талаар нь зөвлөлдөж байх. Одоогийн үед дэлхий аль улсын үйлдвэрлэгчтэй шууд холбогдож, тодруулах зүйл болон  хэрэгтэй мэдээллүүдийг авах бүрэн авах боломжтой. Албан ёсны э-мэйлээр холбогдох бол илүү үр дүнтэй болно.               
  9. Гадаад болон дотоодод зохион байгуулагдах үзэсгэлэнд оролцож байх. Шийдэл болон шинэ санаануудыг авах боломжтой.
  10. Гар доор бэлэн норм, дүрмүүдтэй болох. Шаардлагатай мэдээллийг норм, дүрэм болон интернетээс хурдан олж сурах.Ер нь бол бүхнийг мэдэх биш харин хэрэгтэй зүйлээ хаанаас олохоо мэддэг байх хэрэгтэй.

Таны хариу үйлдэл юу вэ?

Зөв, Гоё
21
Бахархмаар
11
Гайхмаар
9
Харамсалтай
1
Тэнэглэл
0

You may also like

More in:Онол

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн